Самсунг Андройд 3.0 систем бүхий 2 ч таблетаа дэлгэн олонд зарласан нь 2уулаа хамгийн нимгэн таблетууд байлаа.Galaxy tab 8.9 болон Galaxy tab 10.1 хэмээх энэ таблетууд 8,6мм зузаантай байгаа нь Apple iPad2-оос 0,2мм-ээр нимгэн юм.
HTC корпораци өөрийн HTC Evo View 4G хэмээх хувилбараа авчирчээ. 7 инчийн энэхүү таблет нь Андройд 2.3 системтэй ч удахгүй Андройд 3.0 системээр сайжрах төлөвтэй.
LG Thrill бол Андройд 2.2 дээр ажилладаг. 16GB-ийн санах ойтой энэ таблетийн үнэ хараахан зарлагдаагүй байгаа.
HTC-ийн бас нэг бүтээгдэхүүн болох HTC EVO 3D бол qHD 4.3 инчийн 3D дэлгэцтэй анхны 4G утас юм. Түүний хүчин чадал гайхалтай. 1,2 GHz хос цөмт процессор болон 3 хэмжээст зураг болон видео бичлэг хийх 5 мегапикселийн хос камертай. Бидэнд маш богино хугацаанд ирсэн түүний үнэ мөн л арай зарлагдаагүй байна.
T-Mobile-ийн HSPA+ сүлжээнд ажилладаг цоо шинэ Sidekick нь 3,5 инчийн дэлгэцтэй, мэдээж Андройд 2.2 систем дээр ажилладаг. Бусад таблетуудаас ялгаатай нь Qwerty кейбордтой юм.
HTC-ийн бас нэг гайхалтай утас бол AT&T операторт ашиглагдах HTC HD7S загвар нь мөн энд тавигджээ. 4,3 инчийн дэлгэцтэй, 1 GHz-ийн Snapdragon процессортой, 512MB ROM болон 576MB Ram-тайгаас гадна дотоод багтаамж нь 16GB зэрэг үзүүлэлтүүд нь үнэхээр гайхалтай юм. Үйлдлийн систем нь Windows Phone 7 болохыг харж байна уу.
T-Mobile компани энэ оны сүүлээр LG G-Slate хэмээх энэхүү утсыг худалдаанд гаргаж 530 доллараар худалдахаа зарласан. Энэ таблет нь 8,9 инчийн 3D дэлгэцтэй, өндөр дүрслэл бүхий multitouch дэлгэцтэй юм. Андройд 3.0 системтэй, 3D зураг болон өндөр чанартай видео бичлэг хийх бүрэн боломжтой ажээ.
Эх сурвалж: http://www.pcworld.com/
Сонирхолтой iPhone 3G, 4G